Categories
мэдээ нийгэм

35 тэрбумыг төлөх шийдвэрийг хэвээр үлдээв

Дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнөөдөр “Саус гоби сэндс” компанид холбогдох хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Уг хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцэж, тус компанийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, 35 тэрбум төгрөгийг улсад нөхөн барагдуулах шийдвэр гаргаж байсан юм.

Мөн “Саус гоби сэндс” компанийн ажилтан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нар татвараас зайлсхийсэн хэргээр анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлж байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *