Categories
гадаад мэдээ спорт

Өвлийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн наадамд манайхан анх удаа оролцоно

ОХУ-ын Ханти-Мансийск хотноо гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд Өвлийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн 18 дахь удаагийн наадам болно. Тус тэмцээнд анх удаа Монгол тамирчин оролцох гэж байна.
Дөрвөн жил тутам болдог сонсголын бэрхшээлтэй иргэдийн өвлийн спортын наадамд манай улсаас Диф спортын хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр ахлагчтай баг оролцоно. Манай баг тамирчдын хувьд гүйлтийн цанын төрлөөр спортын мастер Б.Ганпүрэв, дасгалжуулагч Н.Сандагдоржийн удирдлага дор оролцох юм. Түүний хувьд гурван зайд уралдана.
Энэ удаагийн наадамд 27 орны 450 гаруй тамирчин спортын таван төрөлд өрсөлдөх юм.
Дашрамд сонирхуулахад, манай улсын тамирчид зуны энэ төрлийн наадамд 1997 оноос хойш нийт таван удаа оролцохдоо бүгдээс нь медальтай ирж байсан бөгөөд 1 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль аваад байна. Хамгийн сүүлд буюу 2013 онд Софийн зуны наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Энэхүү наадамд оролцож ирсэний дараа бид өвлийн спортын төрлүүдэд анхаарлаа хандуулж эхэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *