Categories
мэдээ нийгэм

“Барилгачдын зөвлөгөөн-2015” болно

Барилга, хот байгуулалтын салбарын “Барилгачдын зөвлөгөөн-2015” арга хэмжээний талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Барилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан “Барилгачдын зөвлөгөөн-2015” арга хэмжээг энэ сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч Б.Батбаатар, Барилгын чанар аюулгүй ажиллагаа хэрэгжилтийн бодлогын дарга Ц. Ганбат нар оролцож, мэдээлэл хийлээ.

Барилгын чанар аюулгүй ажиллагаа хэрэгжилтийн дарга Ц. Ганбат “2013 оныг 2014 онтой харьцуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөж, ослын хэмжээ 44 хувиар нэмэгдсэн. Мөн нийт ослын 88 хувь нь хүний амь эрсдсэн байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад анхаарах болсон нь харагдаж байна. Тиймээс энэ талаар тусгайлан авч хэлэлцэж аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд, мөн төрөөс ямар арга хэмжээ авах тухай авч үзнэ. Энэ байдалд цэг тавих боломж нөхцлийг авч хэлэлцэнэ” гэлээ.

Энэхүү хүрээнд доорх ажлыг хийхээр төлөвлөжээ:

  • Гуравдугаар сарын 23,24-ны өдрүүдэд, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нарын ээлжит зөвлөгөөн
  • 25-нд “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, норм, дүрмийн хэрэгжилт” сэдэвт Үндэсний гуравдугаар зөвлөгөөн
  • 26-нд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, барилгын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад зориулсан сургалт
  • ГХГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, аймгуудын ГХБХБГ-ын удирдлагуудтай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ
  • 27-нд, барилга, хот байгуулалтын салбарын төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан ээлжит, “Барилгачдын зөвлөгөөн-2015” нэгдсэн арга хэмжээ болох юм байна.

О. Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *