Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын эхний даваа болох монгол хэлний шалгалт маргааш болно

Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний даваа болох Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалт маргааш болох гэж байна. Тодруулбал, элсэлтийн шалгалтад орох эрх авахын тулд эхлээд монгол хэлний шалгалт өгч тэнцэх ёстой. Өнөө жил энэ шалгалтын босго оноог 400-аар тогтоожээ. Хэрэв үүнээс бага оноо авбал элсэлтийн шалгалт өгөх эрхгүй болно гэсэн үг. Монгол хэл бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа авах бөгөөд эхний шалгалтыг маргааш, дараагийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авахаар болжээ.

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19293 сурагч төгсөх аж. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25000 орчим сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх төлөв байна. Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 20-ны 18:00 цагт дуусах учраас товлосон хугацаандаа бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулж байгаа юм..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *