Categories
гадаад мэдээ

Япон дахь АНУ-ын элчин сайдыг заналхийлжээ

Кэролайн Кеннеди

Япон дахь АНУ-ын элчин сайд Кэролайн Кеннеди болон Окинава арал дахь ерөнхий консул Алфред Маглеби нарыг утсаар заналхийлжээ. Токио хотноо орших АНУ-ын элчин сайдын яаманд өнгөрсөн хоёрдугаар сард хэд хэдэн удаа заналхийлж, сүрдүүлсэн дуудлага ирсэн байна. Сүрдүүлгийн зорилго юу байсан талаар АНУ-ын элчин сайдын яам мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин Японы цагдаагийн газраас мэдээлснээр утсаар заналхийлсэн этгээд англи хэлээр ярьж байсан гэнэ.

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн охин, 55 настай Кэролайн 2013 оны арваннэгдүгээр сард Япон дахь элчин сайдаар томилогдсон юм. Японы Окинава аралд АНУ-ын 25 мянга орчим цэрэг байрлаж буй.

Өмнө нь энэ гуравдугаар сарын эхээр Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд Марк Липперт халдлагад өртсөн билээ. 55 настай эрэгтэй АНУ-ын элчин сайдыг хутгаар зүсч, хацар, гаранд нь гүн шарх үлдээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *