Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II дугаар шүүхээс АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР /Hilarion, Кристобэл Ж.Дэвид нарт ял оноосон. Улмаар тэд Ерөнхийлөгчөөс уучлалт хүссэнээр эрх чөлөөгөө хасуулж, ял эдлэх байдлаас чөлөөлөгдсөн.
Гэвч ”Саусгоби сэндс”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал С.Энх-Амгалан уг шийдвэрт гомдолтой байгаа учир дахин давж заалдахаа мэдэгдээд байсан юм. Тэгвэл давж заалдах хурлын тов хараахан гараагүй байсан ч энэ сарын 25-нд болохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ. Шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болно.