ОХУ-д болох 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байгаа билээ. Манай улсын хувьд Зүүн Теморын багтай маргааш өөрийн талбайдаа хариу тоглолтоо хийнэ. Зүүн Теморын талбайд болсон эхний тоглолтод манайх 4-1-ийн харьцаатай хожигдсан юм. Үүнд цаг агаарын байдал ихээхэн нөлөөлсөн гэдгийг шигшээ багийн дасгалжуулагч тайлбарлалаа.
Манай шигшээ баг энэ удаад өөрийн талбайдаа бөмбөг алдалгүй гурван бөмбөгийн зөрүүтэй хожих шаардлага байгаа. Харин бөмбөг алдсан тохиолдолд дөрвөн гоолын зөрүүтэй хожиж байж цаашид тоглох эрхтэй болох юм. Хариу тоглолт маргааш буюу 16.00 цагаас болно.