Эдийн засаг хямралтай байгаа нь бүхий л салбарт нөлөөлж, худалдан авалт мууджээ. Томоохон брэндийн дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг огцом хямдруулж байна. Тэгвэл автомашины үнэ ч буурсан аж. Техникийн зах дээр худалдаалж байгаа автомашинууд сарын өмнөхөөс даруй 2-3 сая төгрөгөөр хямдарсан байна. Ченжүүд өөрсдийн тогтоосон үнээсээ маш сайн хямдруулж байсан шүү. Мэдээж, автомашинууд үйлдвэрлэсэн он, Монголд орж ирсэн хугацаа, эдэлгээ зэргээс хамаарч харилцан адилгүй үнэтэй.