Categories
мэдээ улс-төр

Зүүн хойд Азийн орнуудын шинжээчид Монголд уулзана

Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Баярмөнх, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Амарсанаа, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Хятад Зүүн Ази судалгааны төвийн эрхлэгч Н.Доржсүрэн, Эдийн засгийн эрчим хүчний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Э.Энхболор нар өнөөдөо мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Гадаад хэргийн яамны хурлын танхимд болох “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт уулзалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Зүүн хойд Азийн бүх улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны 04 дүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар хүрлын үеэр дэвшүүлсэн юм.

Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний уг уулзалт нь “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй аж. Хуралд Монголын төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ЯПОН зэрэг Зүүн хойд Азийн орнуудын Эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл, олон улсын болон хувийн хэвшлийн 16 байгууллагын 24 эрдэмтэн судлаачид оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *