Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Нарангиймаа: “Expo Mongolia” үзэсгэлэн яармаг нь Монгол улсыг гадны хөрөнгө оруулагчидтай холбох гүүр болно

2015 оны 3-р сарын23-25-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спорт цогцолборт “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармаг болох юм. Энэ арга хэмжээ Герман-Монголын уул уурхай бо­лон бусад салбарынхамтын ажиллагааулам идэвхжиж байгаагийннэ­гэнилэрхийлэл би­лээ. Хоё­р улсын Зас­гийн газар ч үүнд онцгой анхаарал хан­дуулж байгаа. Ингээд тус үзэсгэлэнг зохион байгуу­лагч “JV Consult Mongolia” компанийн захиралД. Нарангиймаагаас зарим зүй­лийг тодруулснаа сонирхуулъя.

-“Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармаг энэ жил гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо болно. Энэ арга хэмжээний онцлог нь юу вэ?

-Германы 100 хувийн хө­рөнгө оруулалт болон менеж­ментээрболдог гэдгийг юу­ны түрүүн онцолмоор бай­на. Бид үзэсгэлэн яармаг зо­хион байгуулах чиглэлээр олон жил ажилласан, олон улсын хэмжээнд жилдээ 25 үзэсгэлэн зохион байгуулдаг, Германы “Expo Mongolia 21” групптэйхамтарч хийж байгаа. Ингэхдээ олон улсын, тэр дун­даа Европын стандартыг анх удаа Монголд нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.

-Энэ жил бас нэгэншинэ менежментийг нэвтрүүлж байгаа гэсэн. Үүнийгээ манай уншигчдад тодруулж өгөөч?

-2015 онд үзэсгэлэн яар­магийн үйл ажиллагааг дахин нэг шатаар ахиулсан. ХБНГУ-ын Хамбург болон Ду­байд салбартай “Planet fair” компанитай хамтран олон улсын үзэсгэлэнгийн менежментийг нэвтрүүлэхээр болсон. Ингэснээр гурван хоног үргэлжлэх тус арга хэмжээ гадаад дотоодын бизнес эрх­лэгч, хөрөнгө оруулагч, хэрэглэгч үйлчлүүлэгчдийг хооронд нь холбож, тэдэнд харилцан түншлэх, бараа бү­тээгдэхүүнээ сурталчлахад нь туслах үндсэн зорилгодоо хүрэхэд улам дөхөм болох давуу талтай.

-“Expo Mongolia” нь зөв­хөнуул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг ком­паниуд оролцоно гэ­сэнойлголттой байдаг. Үнэн­дээ бол энэ салбарыг тойрсон, түүнтэй холбоотой янз бүрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ком­паниуд оролцдог юм билээ?

-Тиймээ. Уул уурхайн салбар нь өөрөө маш олон салбартай нягт уялдаатай үйл ажиллагаа явуулдаг л даа. Барилга, тээ­вэр, дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мэдээлэл харилцаа холбоо, банк санхүү гээд. Энэ бүхэн нь тогтвортой хөгжлийн чигийг баримжаалахад тусалдаг. Түү­нээс гадна дотоод гадаадын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд уулзан санал бодлоо солилцож, хамт­ран ажиллах боломжийг олгодог нь бас нэгэн давуу тал гэдгийг хэлмээр байна.

-Ерөнхийдөө хэдэн ком­пани оролцдог вэ?

-2013 онд л гэхэд нийт 14 орны 70 орчимаж ахуйн нэгжүүд бү­тээг­дэхүүн үйлчилгээгээ танилцуулан, 4000 гаруй зочид сонирхогчид хүрэлцэн ирж, 600 -аад төлөөлөгчид бага хуралд оролцсон юм. Дашрамд дурдахад бага хурлын сэдвийг жил бүрийн онцлогт тохируулансон­гон хэлэлцүүлдэг. 2013 ондуул уурхай, дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлын хэлэлцүүлэг болсон. Харин энэ жил бизнесийн орчинд хамгийн их нөлөөтэй банк сан­хүүгийн орчныг онцолж хэлэлцэхээр шийдсэн. Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Аж үйлдвэрий яам, Уул уур­хайн яам, Эрчим хүчний яам, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, УБ хотын захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг гэдгийг дурд­маар байна. Зохион байгуулагч компани ХБНГУ-ын Эдийн засаг Хамтын ажиллагааны яам, VDMA буюу Германы Машин механизм, Үйлдвэрлэлийн бай­гууламжийн холбоогоор дамжуулан олон үйлдвэрлэгч, импортлогчтой харилцаа тог­тоож олон жил хамтран ажилласан.

Ер нь энэ арга хэмжээ маа­нь 2011 онд ХБНГУ-ын канцлер хатагтай А.Меркель манай оронд айлчлахад Зас­гийн газар хооронд бай­гуулсан ашигт малтмалын сал­барт хамтран ажиллах стра­тегийн түншлэлийн гэрээхэрэгжиж байгаагийн нэг илрэл. Хэлэлцээрт дэв­шилтэт технологийг оруулах, нутагшуулахад гол анхаарал хандуулах тухай тусгасан бай­даг шүү дээ. Герман улс ашигт малтмалын чиглэлээр хоёрхон улстай хамтын ажиллагааны гэрээтэй байдгийн нэг нь Мон­гол, нөгөө нь Казахстан улс. Түүнээс гадна хэдэн хоногийн өмнө ХБНГУ-ын нийслэл Бер­лин хотноо эхэлсэн “ITB Berlin” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улс түнш орноор оролцож байгаа бөгөөд нээлтэнд нь Монголын улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролц­сон шүү дээ. Энэбүхэн манай хоёр улсын хамтын ажил­лагаа ямар түвшинд бай­гааг илтгэж байна.

„EXPO MONGOLIA 2015“ үзэсгэлэн яармаг, тогтвортой хөгжлийн олон улсын хуралд ХБНГУ, ОХУ, Беларусь, Чех, Сингапур, Бельги, Итали, Мон­гол зэрэг орнууд хамтран ажиллах хүсэлтээ гаргасан байгаа. Зохион байгуулагчийн зүгээс Монгол улсын улс төр, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бизнесийн орчныг хөрөнгө оруу­лагчдад зөвөөр таниулж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүр­гэн, талуудыг холбох гүүр болж ажиллахаар зорьж байна.

Ю.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *