Аргын тооллын гуравдугаар сарын 9. Сумъяа гариг. Билгийн тооллын 19. Тэргүүн дагуул одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 07.24 цагт мандан, 18.38 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.