Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн болон Онцгой байдлын газраас ммөс цөмрөх аюултай сэрэмжлүүлэн, иргэдийн гол, нуурны дээгүүр зөрчихгүй байхыг анхааруулж байгаа. Гэтэл иргэдийн хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн гол, нуур дээгүүр зорчиж яваад усанд суух тохиолдлууд гарч байна.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг “Бор толгой” гэдэг газар Дөргөн нуур, Хар нуурын хоолойд мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан байна. Иргэдийн дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, орон нутгийн хоёр иргэн ажиллаж өчигдрийн 18:15 цагт автомашиныг уснаас татан гаргажээ.
Урин дулаан цаг ирж буй энэ үед иргэдийн гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байж, өөрийн эд хөрөнгө, амь насаа болзошгүй аюулаас хамгаалахыг анхааруулж байна.