Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ

Баян-Өлгий аймгийн Булган суманд малын шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Иймд орон нутгийн байгууллага хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн Ховд аймгийн Булган, Үенч сумын 41 өрхийн 776 малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, тусгаарлаад байгаа юм.

Өмнө нь тус аймгийн Сагсай сумын 1,2,4,6 дугаар багийн таван газар, Улаанхус сумын 6 дугаар багийн нутагт зэрэг зургаан газар шүлхий өвчин голомтлон гарч байсан удаатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *