Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Төрийн ордонд 1000 алдарт эхийн чуулган болно. Чуулганы арга хэмжээнд 21 аймгийн төлөөлөл болсон 1000 ээж оролцох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх юм. Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр болдог энэ арга хэмжээний үеэр Алдарт эхчүүдэд одон, шагнал, өргөмжлөл гардуулна.