Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

12 мянган тонн нөөцийн мах нийлүүлнэ

Энэ онд нийслэлийн иргэдийн хавар, зуны махны хэрэгцээнд чанар аюулгүй байдлын шаардлага хангасан мах нийлүүлэх зорилгоор “Мах маркет”, “Баатрууд тэнгэр”, “Женерал фүүдс”, “Мах Импекс”, “Ханбулган Хүнс”, “Эй Эн Ди Эм”, “ЭМФ” зэрэг 6 аж ахуйн нэгжийн 7 агуулахад 12 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Нийт бэлтгэсэн махны 30 хувь нь үхэр, ямааны мах, 40 хувь нь хонины мах байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нөөцийн мах бэлтгэхийн өмнө агуулахын ариун цэвэр, ариутгал, халдваргүйтгэл хийлгэсэн байдлыг шалгаж, халдваргүйтгэлийн үр дүнг тооцох үүднээс агуулахаас арчдас, мах бэлтгэж нөөцлөх үед үхэр, хонь, ямааны махны төрөл тус бүрээс нийт 21 дээж авч нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, нян судлал, мөөгөнцөр, гамма цацраг, антибиотикийн үлдэгдэл, хүнд металлын шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна. Нөөцөд хадгалсан махны савлагааны уутыг шинжилгээнд хамруулж, жижиглэж, савлах ангилахад шаардлагатай, тоног төхөөрөмж, шошго зэргийг бүрдүүлэн худалдаалтад гаргах бэлтгэл ажлыг хангажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *