Categories
гадаад мэдээ

Хятад батлан хамгаалахын төсвөө 10 хувиар нэмнэ

БНХАУ энэ жил батлан хамгаалахын салбарын төсвөө 10 хувиар нэмнэ хэмээн эх сурвалж мэдээллээ. Хятад улсын эдийн засаг өнгөрсөн жил 7.4 хувиар унасан бөгөөд 2015 онд ч мөн энэ бууралт үргэлжилнэ хэмээн таамаглагдаж байна. Гэсэн хэдий ч үүнийг үл харгалзан батлан хамгаалахын төсвөө урьд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ингэснээр урд хөрш энэ онд батлан хамгаалах салбартаа 145 тэрбум ам.доллар зарцуулах аж. Бээжин сүүлийн таван жилийн турш уг салбарын төсвийг нэмсэн ч хэзээ ч арван хувиар өсгөж байсангүй.
Харин Пентагон Бээжинг төсвөө 10 биш 40-50 хувиар нэмэгдүүлж байгаа гэх таамагтай байна. Учир нь энэхүү төсвийн өсөлтөд өндөр технологийн зэвсэг импортлох зардал, тагнуулын судалгаа болон бусад цэргийн бие даасан хөтөлбөрийн зардал багтаагүй болохыг онцолж байгаа юм.
Уг салбарт их хэмжээний мөнгө зарцуулна гэдэг нь БНХАУ бүс нутаг болон олон улсад хүч чадалтайгаа нотлон харулуах гэсэн оролдлого хэмээн барууныхан бичжээ.
Дашрамд дурдахад Япон улс 2015 онд батлан хамгаалах салбартаа 42 тэрбум ам.доллар зарцуулах бол АНУ Хятадаас гурав дахин их буюу 534 тэрбум ам.доллар төсөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *