Categories
мэдээ спорт

ОУХМ Г.Одбаяр жүдо бөхийн Европын аварга боллоо

Жүдо бөхийн Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Чехийн Варшав хотноо явагдаж байна. 38 орны 256 жүдоч хүч сорьж буй энэхүү тэмцээнд манай улсан таван бөх өрсөлдөж байгаа юм. 60, 66 кг-ын жинд манай бөх барилдаагүй. Харин өчигдөр 73 кг-ын жингийн барилдаан болоход Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Одбаяр урамтай сайхан барилдаж, Европ тивийн аварга боллоо.

Тэрбээр эхний тойрогт хийлж, дараагийн учраа Чехийн Якуб Жесминекийг гурван минут 13 секундэд цэвэр, гуравдугаар тойрогт Италийн Аугусто Мелониг торгуулиар, хэсгийн аваргын төлөө Украины Артем Хомулаг гурван минут 17 секундэд цэвэр савжээ. Украины бөхтэй барилдахдаа манай бөх гурван удаа торггуульж, өрсөлдөгч нь нэг ч торгуульгүй явж байсан аж. Ингээд хагас шигшээд Туркийн Хасан Ванлиоглуг 36 секундэд цэвэр шидэж аваргын төлөө шалгарч үлдсэн байна. Хагас шигшээгийн нөгөө барилдаан Бразилийн Помбо да Сильва БНСУ-ын Ан Чан Рим нарын хооронд өрнөж, солонгос залуу ялсан байна. Ингээд аваргын төлөө манай бөх Ан Чахн Римтэй барилдаж минут 56 секундэд цэвэр савжээ.

Багийн дүнг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Гүржийн баг тэргүүлж, БНСУ-ын баг нэг алт, нэг мөнгөн медальтай удаалж, Монголын баг гуравдугаарт бичигдэж байна. тэмцээний хүзнд жингийн барилдаанууд өнөөд явагдаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *