Categories
мэдээ нийгэм

Нийслэл, дүүргийн Цэргийн штабууд иргэдэд ажлаа танилцуулна

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллахаар байгуулсан 2015 оны гэрээний дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тэмдэглэх тухай” захирамж гаргаж, нийслэлийн ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм байна.
Ажлын хэсэгт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” арга хэмжээг ирэх гуравдугаар сарын 16-ны өдрийн 12.00-18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *