“Өдрийн сонин”-ы байрны хойно бүх цонхуудыг халхлан “Астра интернэшнл” компанийн “Астра буйлдинг” барилга Барилгын тухай хуулийг зөрчин13 давхар оффис, орон сууцны барилга баригдаж байгаа. Сэтгүүлчид бидний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрх зөрчигдөөд байгааг бид холбогдох газруудад удаа дараа мэдэгдэж мэдээлж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун та ажлаа хийж, хууль бусаар баригдаж байгаа энэ барилгын асуудлыг яагаад шийдэхгүй байна вэ.
“Өдрийн сонин”-ы сэтгүүлчид “Астра интернэшнл” компани хууль бусаар барилга барьж эхэлсэн цагаас энэ талаар мэдээлж, үүний эсрэг тэмцэж байгаа боловч Л.Эрдэнэчулуун таны удирдаж байгаа НМХГ өдий болтол юу ч шийдсэнгүй, огт хөдөлсөнгүй.
Эрхэм дарга та Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг мөрдөн ажиллаж, бидний гаргасан гомдлыг яаралтай шийдэж өгнө үү.