Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраассар шинийн өдрүүдэд эрэн хайх, аврах ажиллагааны тухай мэдээллээ.
Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн нутаг “Тал булгийн-Адаг” гэдэг газар нутагладаг малчин А-н гэрээс Д /14 настай, эрэгтэй/ 2015.02.21-ний өдрийн 18.00 цагт гараад алга болсон тухай дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 22:34 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, орон нутгийн 40 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.02.22-ны өдрийн 10:32 цагт тус сумын 3 дугаар багийн нутаг “Түнтгэрийн бууц” гэдэг газар нутагладаг малчин С-н гэрээс эсэн мэнд олсон.
Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн “Шивээт” гэдэг газар нутагладаг малчин М /41 настай, эрэгтэй/ 2015.02.20-ны өдрийн 23:00 цагт гэрээсээ гараад алга болсон тухай мэдээллийг 2015.02.21-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч тус сумын хэсгийн төлөөлөгч ахмад Дашзэвэгээр ахлуулсан 14 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.02.22-ны өдрийн 17:00 цагт Дөхөм багийн нутаг “Агьт” гэдэг газраас цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч авч явсан.
Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Тэрэлжээс баруун зүгт 5 км зайд шинээр баригдаж байгаа /МТ/ ШТС-ын орчмоос иргэн Б /37 настай, эрэгтэй/ төөрч алга болсон тухай дуудлагыг 2015.02.22-ны өдрийн 23:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 19 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Б Баянзүрх дүүргийн 23 хороонд оршин суух дүү Ш гэдэг айлд ирсэн тухайгаа 2015.02.23-ны өдрийн 06:54 цагт утсаар мэдэгдсэн байна.