Categories
гадаад мэдээ

Японд цунамийн аюулын түгшүүрийг цуцлав

Японы зүүн хойд эрэгт өнөө өглөө /II.17/ нэг цагийн зайтай хоёр удаа хүчтэй газар хөдөллөө. Японы цагаар 08.00 цагт 6.9 магнитудын газар хөдөлснөөс цунамийн аюулын түгшүүр зарлаад байжээ. Газар хөдлөлт Токио хотоос 690 км зайтай газар 10 км-ийн гүнд болсон аж. Эхний газар хөдлөлтөөс цагийн дараа 5.7 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн нь тэнгисийн гадаргаас 50 км-ийн гүнд байжээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Ивате мужийн эрэгт 20 см давалгаа үүссэн аж. Азаар газар хөдлөлтийн уршгаар том эвдрэл сүйрэл гараагүй, АЦС-уудад аюул нүүрлээгүй аж.

Өмнө нь 2011 оны гуравдугаар сард Японы Ивате мужид хүчтэй газар хөдөлж, цунами үүссэнээс 18 мянга гаруй хүн амь үрэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *