Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчид алсын хараатай өдөр, шөнийн дуран ашиглаж байна

Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн 6 дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчийн судалгааг үндэслэн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж болзошгүй цэгүүд, гэр хороололын гудамж, талбайд үйлдэгдэж байгаа хулгайлах болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор өндөрлөг цэгээс алсын хараатай өдөр, шөнийн дуранг эргүүлийн үйл ажиллагаанд ашиглах боллоо.
Хяналт тавьж ажиллах үед овор ихтэй эд зүйл авч яваа сэжигтэй этгээд, автомашины талаарх мэдээллийг 102, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай алба, авто болон явган эргүүлийн алба хаагчдад шуурхай мэдээлэл өгч хамтран ажиллах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *