Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Баруун зүгийн нутгаар 18,23-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хагаст, 23-нд цас орж, салхи ихэнх нутгаар 12-14 м/с, 19-20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Төвийн нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.Зүүн зүгийн нутгаар: 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 19-нд зарим газраар салхи 7-12 м/с, 21-нд түр зуур 16 м/с хүрч ширүүснэ.Говийн нутгаар: 20-21нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. 18-19-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 20-21-нд зарим газраар салхи түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *