Орхон аймагт нийтийн тээврийн үзүүлж байгаа “Буган-Орд” ХХК-тай холбоотой санал гомдол тасрахгүй байгааа аж. Тус санал гомдлын дагуу Буган-Орд ХХК хоёр чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан ч одоогоор 1 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа.
Өнгөрсөн жил ахмадын холбооноос ахмад настан, ХБИ-ээс 3500 төгрөг хураан авч автобусаар үнэгүй зорчуулах үнэмлэх олгож байсан бол энэ жил ухаалаг карттай болгох зорилт тавин хамгийн боломжит үнээр ахмадууддаа зорчих эрхийн карт өгөх шийдвэрийг гаргасан байна. Энэ үндэслэлээр Буган орд компани ахмадуудаас 7000 төгрөг хурааж авч эхэлсэн ч үнэ төлбөргүй зорчих үнэмлэхийн мөнгөн дүнг дахин бодолцож байж шийдвэрлэх ёстой гэсэн Орхон аймгийн ИТХ-ын шийдвэрээр буцаан олгохоор болжээ.
Зорчих эрхийн карт авахыг хүссэж 7000 төгрөг хураалгасан 56 иргэн байгаа бөгөөд ахмадууд “Буган орд” компанийн байран дээр очиж мөнгөө буцааж авч болох юм байна. Одоогоор 16 ахмад настан 7000 төгрөгөө буцаан авсан байна.