Олимпийн хошой аварга хөнгөн атлетикч Елена Исинбаева албан ёсоор спортод эргэн ирж маргаашнаас бэлтгэлдээ орох тухай Оросын Армийн спортын төв клуб ЦСКА-аас хэвлэлийн хурал зарлажээ. Исинбаева хамгийн сүүлд 2013 онд Москва хотноо Дэлхийн цомын тэмцээнд ялалт байгуулсан ба энэ удаа Рио-де-Жанейрогийн Олимпийн наадамд амжилттай оролцох зорилготой байна. Спортоос түр хөндийрсөн тэрбээр 2014 оны зургадугаар сард охин төрүүлжээ. Хэвлэлийн бага хуралд Исинбаева мэдэгдэл хийх ба олон улсын хэвлэлийн «Россия сегодня» төв дээр зохион байгуулах аж.