Categories
гадаад мэдээ

Тэрбумтан Лиу Ханыг цаазалжээ

Хятадын уул уурхайн магнат Лиу Ханыг мафийн бүлэглэл үүсгэж, олон хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж, цаазалсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Түүнийг Үндэсний аюулгүй байдлын дарга асан, авилгын хэргээр шалгагдаж буй Жоу Юкантай холбоотой хэмээжээ.

Ханыг Сичуань мужийн Гуанхан хотод мөрийтэй тоглоомыг цэцэглүүлж, нутгийн иргэдийг дарангуйлж, авлига авсан хэмээж өнгөрсөн оны долоодугаар сард баривчилсан юм. Цагдаагийнхан түүний Сичуань болон Бээжинд байрлах 11 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж улсын орлого болгосон байна. Түүний тэргүүлдэг уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоожээ. Ханаас гадна түүний ах Лю Вэй болон Тан Сяньбин, Чан Дунхуа, Тянь Сяньвэйюг цаазалсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Дээрх хэрэгтэй нийтдээ 36 хүн холбогдсоноос тав нь цаазын ял сонссон байна. Мөн таван хүнд цаазын ял оноож, таван жилийн дараа гүйцэтгэхээр болжээ. Түүнчлэн дөрвөн хүнд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *