Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүүхэд зан

Нэгэн сурвалжлагч цэцэрлэгт очиж, бяцхан жаалуудтай хөөрөлдөж байгаа нэвтрүүлэг зурагтаар гарсан юм. Одоогоос хэдэн жилийн өмнө л дөө. Сурвалжлагч “Мөрөөдөл чинь юу вэ” гэж нэг хүүгээс асуухад дөнгөж хэлд орж буй өнөө жаал “Ерөнхийлөгч болох” хэмээн үнэн сэтгэлээсээ хариулсан юм. Яг энэ жишээг манай багш ишлэл болгон ярьж байсныг санаж байна. Тэр үед бид оюутан байлаа. Багш маань “Хүүхэд ч хүүхэд зангаараа, гэнэн сэтгэхээ больж. Хүүхэд гэмээнэ том хүн шиг айхтар болсон байна. Бидний үед бол хүүхэд бол хүүхдийнхээ хэмжээнд л сэтгэдэг, тэр нь өхөөрдөм байсан юм” хэмээн ярьж байв.

Орчин үед нийгмээ, хөгжлөө дагаад хүүхдүүд улам хэрсүүжиж байгаа нь зөв л байх. Монголчууд үүнийг нь ч буруутгадаггүй талдаа. Гэлээ ч магадгүй тэр жил багшийн хэлсэн жишээ тархинд минь тэгтлээ суусан юм уу. Ямартай ч сүүлийн үеийн хүүхдүүдийн наснаасаа давсангэмээр зан чанарт эвгүйцэх хандлагатай болсон байв. Гэвч саяхан эмнэлэгт нэг өрөөнд байсан16 настай охины гэнэн итгэмтгий яриа, амьдралыг хүүхдийн нүдээр төсөөлж байгаа тэр зан чанарыг олж хараад өөр бодол төрлөө. Хэдийгээр түүндхэрсүү гэх тодотголд тохирох зан чанар хааяа илэрдэг ч тэр хүүхдээрээ л байна. Тариагаа хийхээр тэргээ түрээд ирж яваа сувилагчийн хөлийн чимээнээр орноосоо огло харайн босч, аврал эрсэн нүдээр бусдаас тусламж хүсч зогсоо нь яахын аргагүй хүүхдийн зан. Тариулна гэхээс сүнсээ зайлтал айж, орон доогуур орж нуугддаг байсан хүүхэд насыг минь санагдуулсан түүнийг харах өрөвдөм бас өхөөрдөм байлаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *