Үндэсний статистикийн хорооны судалгаагаар энэ жил нийслэлээс 4500 гаруй өрх хөдөө орон нутгийг зорьжээ. Энэ нь, сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын таатай нөхцөл байдал ивээснээр мал сүргийн тоо өссөн төдийгүй өнгөрсөн онд үүдээ нээсэн Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа жигдэрснээр малчин өрхийн орлого нэмэгдэхэд хүргэсэн байна. Нөгөөтэйгүүр, төр засгаас бэлчээрийн усан хангамж, ургамал хамгааллын зөв бодлого явуулсан нь мал маллах сонирхолтой иргэн, өрхийн тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна гэж ХХААЯ-ны мэргэжилтнүүд хэллээ.
2009 |
2010 |
2011 |
2012 |
2013 |
2014 |
|
Малын тоо/сая |
44,0 |
32,7 |
36,3 |
40,9 |
45,1 |
51,9 |
Малчин өрхөд ногдох малын тоо |
258 |
150 |
170 |
195 |
271 |
305 |
Малчин өрхийн хот, суурин газар руу шилжилт |
-10000 |
-5000 |
-8000 |
-800 |
+4500 |