Өнөөдөр үдээс хойш 14:00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах саналыг хэлэлцэнэ. Г.Уянга тэргүүтэй таван гишүүн түүнийг огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм. Энэ асуудлыг хуулийн дагуу энэ долоо хоногт багтаан хэлэлцэж, шийдвэрлэх ёстой.
Ц.БУЛГАН