Categories
мэдээ нийгэм

Л.Эрдэнэчимэг гишүүн бүргэдтэй охиныг дурайв уу

Бүргэдээр ан хийж буй 15 настай охины гэрэл зураг дэлхий нийтийг шуугиулсан. Гэтэл энэ удаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Баян-Өлгий аймагт ажиллахдаа бүргэдтэй ан хийж “Бүргэдээр туулай агнав” гэсэн тайлбартайгаар өөрийн фэйсбүүк хуудаснаа морь унаж агнасан туулайгаа баруун гартаа бариад бахархалтайгаар инээж буй зургаа олон нийтэд дэлгэлээ. Монголчууд эмэгтэй хүнээр нүгэл хийлгэхийг хатуу цээрлэдэг. Тэр утгаараа мал муулахдаа хүртэл охин хүүхэд, эмэгтэй хүнд харуулдаггүй уламжлалтай. Гэтэл эрхэм төрийн түшээ, сонгогчдын төлөөлөл өөрийн гараар ан хийснээ гайхуулсан нь уламжлалаа дорд үзсэн, амьтны эсрэг үзэлтэй гэдгээ харуулсан үйлдэл боллоо. Эсвэл тэр бүргэдтэй охиныг дуурайж дэлхий нийтийг шуугиулахыг хүсэв үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *