Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчан таниулах зорилготой “Монгол мохошгүй” язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд болсон билээ.
Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болон тоглосон уг тоглолт нь анх 2012 онд язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн “Монгол” нэрийн дор тоглосон бол 2013 онд долоон хамтлагийг нэгтгэн “Монгол төгсөшгүй” нэртэйгээр олны хүртээл болсон юм.
Тэгвэл өнөөдөр, маргааш хоёр Төрийн ордонд “Монгол мохошгүй” язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт болох юм. Энэхүү тоглолтод “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Алтайн оргил”, “Их Монгол”, “Увертюра” хамтлагууд оролцон үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлнэ.