Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таксины жолоочийг онц хэрцгийгээр хөнөөжээ

Сонгинохайрхан дүүргийн XXVI хороо Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо энэ сарын 06-ны 04-05 цагийн орчимд бусдын гартонц хэрцгийгээр хөнөөгдсөн залуугийн цогцос олджээ. Таксинд явах гэж гэрээсээ гарсан 22 настай таксины жолооч М-ыг хоолойн тус газарт ньхэд хэдэн удаа хутгалсан байжээ.Гэмт хэрэгтэн М-ын амь насаг хөнөөгөөд УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн “Toyota will” машиныг авч зугтаасан байна.Хохирогчын автомашиныг үзсэн харсан хүн байвал цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийгсануулж байв. Машины обудны хүрээ, хаалганы эмжээр нь шар өнгөтэй, гупер нь хормойтой зэрэг онцлох шинж тэмдэгтэй гэнэ.

Э.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *