Удахгүй болох цагаан сарыг угтан БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас “Хятадын өдөр” арга хэмжээг өнөөдөр “Скай ресорт” цанын баазад зохион байгууллаа.
Энэ үеэр цанатай луугийн урлагийн тоглолт, цасны баяр болж, Хятадын үндэсний урлагийн тоглолт, ном, бэлэг дурсгалын зүйлс, хүнсний бүтээгдэхүүний хандивын худалдаа болсон байна. Хандивын худалдаанаас олсон орлого болох дөрвөн сая төгрөгийг дайнд оролцсон ахмадууд болон Монголын ахмадын холбоонд гардуулжээ.