Categories
мэдээ нийгэм

Хоёр хүн угаартаж нас баржээ

Өнгөрсөн баасан гарагт Дархан-Уул аймгийн Дархан сумын V багийн “Үйлдвэр”-ийн X гудамжийн 58А тоотод иргэн Г-н байшинд дөрвөн хүн угаартсан хэрэг гарлаа. Хэргийн газарт Онцгой Байдлын хэлтсийн албан хаагчдыг очиход 70-н настай эрэгтэй, 48-н настай эмэгтэй нар нас барсан байжээ. Аврагчид тэнд байсан 12 болон 17 настай хоёр эмэгтэй хүүхдийг эмнэлэгт хүргэн яаралтай тусламж үзүүлсэн байна.

Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн “Хар ямаат” уулын бэлд хууль бус аргаар ашигт малтмал олборлогчийн гар аргаар ухсан нүхэнд морьтой хүн унасан байсныг морьтой нь эсэн мэнд татан гаргажээ.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Нэгдүгээр гудамжинд оршин суугч, 23 настай, эрэгтэй Б гэгч 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 22:00 цагийн орчим тус сумын Жинст багийн нутаг “Уран байгаль” зочид буудлаас гэр рүүгээ яваад сураггүй болсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг түр зогсоолоо гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *