Categories
мэдээ нийгэм

Дэнжийн 1000-н замд нэг чигийн хөдөлгөөний зохицуулалт хийнэ

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн хүрээнд авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны хоёрдугаар сарын 07, 14-ний бямба гараг, 08, 15-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *