Categories
мэдээ улс-төр

Тариалан эрхлэлтийн санг хувьчилж болохгүй гэв

Сүүлийн өдрүүдэд Засгийн газар, гурил үйлдвэрлэгч, газар тариалан эрхлэгчдийн дунд импортын улаан буудайны талаарх маргаан дэгдээд байгаа билээ. Тэгвэл уг асуудлыг холбогдох буюу Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тус байнгын хороо маргаантай байгаа уг асуудалд нухацтай хандах үүднээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Г.Баярсайхан нарын гишүүдийг томилжээ. Мөн ХХАА-н сайдын зөвлөх Ш.Гунгаадорж болон маргаан дэгдээсэн талууд болох Л.Цандэлэг, Чинбат, Ц.Баатарсайхан нарыг мөн ажлын хэсэгт оруулдсан байна.
Уг ажлын хэсэг УИХ-ын хаврын чуулган гэхэд асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллах бөгөөд анхны хуралдаанаа ирэх долоо хийх гэнэ. Эхний ээжлинд хэд хэдэн янзаар иргэдэд мэдээлэгдэж буй улаанбуудайн тооны асуудлыг цэгцлэн нэг ойлголттой болох аж. Түүнчлэн Төрөөс хүнс хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг дахин боловсруулахаар болжээ. Түүнчлэн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарал хандуулна гэлээ. Засгийн газрын зүгээс Тариалан эрхлэлтийг дэмжих санг хувьчлахаар Төрийн өмчийн хороонд мэдүүлсэн нь буруу гээд энэ тал дээр анхаарал хандуулан ажиллана гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *