Categories
мэдээ нийгэм

2960 гэмт хэрэг бүртгэгджээ

2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 2960 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65.2 хувь нь Нийслэл хотод үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.6 хувиар өссөн байна. Үүнээс танхайрах гэмт хэрэг 9.3 хувиар өсч, уг хэргийн илрүүлэлт 73.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс өссөн эерэг үзүүлэлт аж.

Иймд гэмт хэргийн халдлагад өртсөн болон гэмт хэрэг зөрчил гарч буйг мэдсэн тохиолдолд тэр даруй Цагдаагийн шуурхай дуудлагын 102 дугаарын утас руу залгах, хамгийн ойр эргүүлийн болон хороо, хэсэгт шуурхай мэдэгдэж байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн оролцоо чухал болохыг Нийслэлийн прокурорын газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *