Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байна. Цагаан сарын өмнөх өдрүүдэд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, хүлээж авах хүрээнд зарим гишүүд сонгогчдоо Төрийн ордонтой танилцуулж байгаа юм.
УИХ-ын Тамгын газраас ч ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүдийн аав ээжүүд Төрийн ордонтой танилцлаа. Тэднийг чуулганы үйл ажиллагаатай танилцах үед УИХ-ын дарга ангийнхаа хүүхдүүдийн аав ээжид мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэв.
Энэ завшааныг ашиглан гишүүн Ж.Батзандан “УИХ-ын гишүүдийн аав, ээжүүд Төрийн ордонтой танилцаж байна. Аав ээжүүд хүүхдүүд нь төрийн өмч бага идээсэй, төрдөө үнэнч байгаа гэж хүсч байгаа” хэмээн хэлэлцэж байгаа асуудлаас хальж байр сууриа илэрхийллээ.