“Нийслэл Өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзоригт анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон. Гэвч шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заладах шатны шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл Б.Ганзориг нарын хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүхэ хурал энэ сарын 12-нд Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болно.
“Нийслэл Өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзоригийг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутгагдаж, ял оноосон юм.