Categories
мэдээ спорт

“Супербоул”-д өмнөд эргийнхэн ялалт байгууллаа

Хойд Америкийн спорт сонирхогчдийн хүсэн хүлээдэг хамгийн том тэмцээн буй америк хөлбөмбөгийн аваргын төлөөх шигшээ тоглолт сая өндөрлөж өмнөд эргийн Массачусес мужийн “Нью-Инглэнд Пэтриотс” баг Сиэтли хотын “Сиэтл Сихокс” багийг 28:24 гэсэн онооны харьцаагаар буулган 49 дэх удаагийн “Супербоул”-ын аварга боллоо. “Супербоул-XLIX” хэмээн тухайн жилийнхээ улиралын тэмцээний дугаарыг заавал ром тоогоор бичдэг уламжлалтай энэ шигшээ тоглолтод өнгөрөгч оны шилдэг хоёр баг хоорондоо ганц удаа тоглож шилдгээ тодруулдаг учраас үзэгчид олонтой, зар суртчилгааных нь үнэлгээ нь “тэнгэрт хальсан” байдгаараа онцлог гэдэг юм билээ. Өнөөдрийн тоглолтын өмнө гэхэд ном журмаараа 800-1500 ам. долларын үнэтэй байсан тасалбарууд 7000 ам. доллар болтолоо “боссон” сурагтай байна. Мөн Америк тив даяар 112.5 сая хүн шууд үзэж, гучин секундын реклам нь 4.5 сая ам. доллараар үнэлэгдсэн гэнэ.

Д.Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *