Categories
мэдээ нийгэм

Эмээлтийн технологийн парк 182 тэрбумын хөрөнгө оруулалтын ажил хийнэ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 онд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг байгуулсан.

Төлөвлөгөөний дагуу тус газар 2015 онд 182 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүнд:

  • Паркийн хашаа барих, түр хүчдэл, түр усан хангамж татах ажлыг нийслэлийн төсвийн 1,6 тэрбум төгрөгөөр;
  • 103 мгв хүчин чадалтай дулааны станцыг хувийн хэвшлийн 30 тэрбум төгрөгөөр; Хоногт 20000 м3 ус цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг Европын сэргээн босголтын банкны 30 сая еврогийн хөрөнгө оруулалтаар;
  • Инженерийн шугам сүлжээг байгуулах ажлыг Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолоор батлагдсан бондны үлдэгдлээс /75 тэрбум/

санхүүжүүлж 2015 оны бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээ мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *