Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх хүсэлтээр цахимаар авч эхэлээ

Нийслэлд иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан байршлуудад өнөөдрөөс цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлээд байна.

Энэ удаад дараахь байршлуудад шинээр газар эзэмшүүлнэ. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг таван байршилд газар өмчлүүлэхээр болжээ. Мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн гурван байршилд тодорхой хэмжээний газар үлдсэн учраас эдгээр байршилд мөн газар олгохоор болжээ. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 15 хоногийн турш үргэлжлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *