Categories
мэдээ спорт

Смүш Паркер “Шонхорууд” багт тоглоно

-НБА-гийн тоглогч дахин “Үндэсний супер лиг”-т тоглох гэж байна.-

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн II тойргийн тоглолтууд “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр хоёр тоглолт болно. Эхний тоглолт 13.00 цагаас “Сентоза Арслангууд”-“Дорнод Танан гарьд” багуудын хооронд болох юм. Харин удаах тоглолт “Эрдэнэдрийлинг RIGS”-“Мадимос шонхорууд”-ын хооронд болно. Энэ өдөр “Мадимос шонхорууд” багт Смүш Паркер тоглох юм. Тэрээр НБА-гийн 17 удаагийн аварга алдарт “Лейкэрс” багийн үндсэн холбон тоглогчоор хоёр улирал буюу 2005-2006 оны улиралд 82 тоглолтод бүгдэд нь, 2006-2007 онд 82 тоглолтоос 80 тоглолтод гарааны үндсэн холбон тоглогчоор Коби Брайнтын хамтаар хүчин зүтгэж талбай дээр дунджаар 38 минут тоглон 11,5 оноог дунджилж, холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэж байжээ. Смүш Паркер өчигдөр манай улсад ирсэн бөгөөд өнөөдөр эхний тоглолтоо хийх гэж байна.

Нэгдүгээр сарын 25 (Ням гариг)

  • 13.00 цагаас “Сентоза Арслангууд” – “Дорнод Танан гарьд”
  • 15.00 цагаас “Эрдэнэдрийлинг RIGS” – “Мадимос шонхорууд” тус тус тоглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *