Categories
мэдээ спорт

Челси доод лигийн багт хожигдож, “FA Cup”-ыг орхилоо

Английн хөлбөмбөгийн холбооны цом буюу FA Cup тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтын хүрээнд Челси өөрийн алдарт Станфорд Бридж цэнгэлдэх хүрээлэндээ гутамшигтай ялагдал хүлээлээ. Тодруулбал, тэд доод лигийн Брэдфорд Сити клубыг талбай дээрээ хүлээн авч, 2:4-өөр ялагдсан байна. Ингэснээр Челси FA Cup тэмцээнийг өндөрлүүллээ. Челсигийн менежер Жозе Моуриньо энэ тоглолтын дараа “Энэ зүгээр урам хугалсан хожигдол биш, ичмээр хожигдол байлаа” гэжээ. Челси премьерлигийг энэ улирал эхэлсээр итгэл төгс тэргүүлж буй. Хүснэгтийг тэргүүлэгч баг ийнхүү доод лигийн багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн нь ихээхэн сенсаци дэгдээгээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *