Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ИТХ-ын хуралдааныг зарлана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны эхний хуралдаан маргааш буюу даваа гарагт болох гэж байна.

Хуралдаанаар Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн Зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн амуудад баригдсан байгаль хамгаалагчийн 4 дүгээр байр, мөн тус дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарц зэргийг нийслэлийн өмчид бүртгэн авах, зарим орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай, нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн уг хуралдаанаар Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэхээс гадна нийслэлийн ИТХ-ын хуралдааныг зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *