Монголчуудыг тэжээх хоёр том уурхайн нэг болох Таван толгойн асуудал гацаанаас дөнгөж гараад байгаа. Дөрвөн жилийн турш шалгаруулж чадаагүй стратегийн хөрөнгө оруулагчдыг саяхан нэрлэсэн. Монголын талаас “Энержи ресурс” компани шалгарсан бол Хятадын төрийн өмчит “Чайна Шинхуа энержи”,Японы “Сумитомо” корпораци зэрэг концерн Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчдын тендерт шалгарсан нь сүүлийн үеийн гэгээтэй мэдээний нэг. Дээрх компаниуд шалгарсан даруйдаа хийх ажлынхаа төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулсан. Одоо асуудал хэлэлцээрийн шатанд явж байна. Хэлэлцээр амжилттай болбол Тавантолгойд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх юм. Монголын урдаа барьдаг томоохон эдийн засагчид “Энержи ресурс” компани,Хятадын төрийн өмчит “Чайна Шинхуа энержи”, Японы “Сумитомо” корпораци нар нэгдэл болж, гар нийлж ажиллах гэж байгаа нь зөв зүйтэй асуудал” хэмээн ам сайтай байгаа. “Чайна Шинхуа” компанийг сонгосноор олон жил яригдаж байгаа төмөр замын хувь заяа нааштайгаар шийдэгдэнэ. Төмөр зам барих ажил дээр “Шинхуа” компанийн оролцоо их байх нь ойлгомжтой. Монголын сайн чанарын нүүрсийг гуравдагч зах зээлд буюу далайд хүргэх гол асуудал бий. Таван толгойн нүүрсийг далайд хүргэхийн тулд Хятадын нутгаар дамжихаас өөр гарц бидэнд байхгүй.ИймдХятадын төрийн өмчит”Шинхуа” компани төмөр замын асуудлыг зохицуулаад өгөх нь тодорхой. Харин Японы “Сумитомо” корпораци болАзи, Номхон далайн бүс нутагт ашигт малтмал тэр дундаа нүүрснийборлуулалт хийдгээрээ гол тоглогчдын нэг. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлдүнэд хүргэх төлөөлөгч. Засгийн газраас дээрх гурван компанийн нэгдэлд хэд хэдэн шаардлага тавиад байгаа. Үүнд, Тавантолгойн нүүрсний уурхайд нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийх, нөөцийг нэмэгдүүлэх, Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыгхийх, 2.5 жилд багтаан Таван толгойн нүүрсний ордод 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих, Чалкогийн өрийг төлөх гэх зэрэг шаардлагыг тавьсан. Дээрх шаардлага болон хэлэлцээрийн асуудал цагаан сарын өмнө гэхэд шийдэгдэнэ гэж байгаа.
ТАВАН ТЭРБУМАМ.ДОЛЛАРЫН СУРГААРТАВАНТОЛГОЙН АСУУДАЛ ДАХИН ГАЦАХ УУ
Ингэж Таван толгойн асуудал сая нэг юм гацаанаас гарч байгаа талаарх таатай мэдээлэл дуулдаж байтал дахиад нэг чөдөр тушаа гарч ирэх шинжтэй. “TBF international” гэх групп Тавантолгойн уурхайд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх саналаа Засгийн газарт саяхан тавилаа. Гурван компани нийлээд дөрвөн тэрбум ам.доллар босгох гэж байхад гэнэт нэг компани гарч ирээд “Тавантолгойд их хэмжээний хөрөнгө оруулалт хиймээр байна. Бид хөрөнгө оруулалт хийх тендерт оролцохоор материалаа өгсөн боловч өгөх ёстой хүн маань өгөөгүй байна” гэх утга бүхий тайлбар хүргүүлээд байгаа. “TBF international”группТавантолгойд хөрөнгө оруулах болсон шалтгаанаа “Байгалийн нөөц баялаг их, дайн, шашны мөргөлдөөн, яс үндэсний зөрчилдөөн байхгүй зах зээл, эдийн засгийн ардчилсан нийгэмтэй” хэмээн тайлбарлаад байгаа. Мөн “Таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын баталгаанд Тавантолгойн орд газрын 6.4 тэрбум тонн нөөцийн 900 сая тонныг нь борлуулах эрхийг бидэнд олгооч” гэж итгэл төрүүлэхүйцээр гуйгаад байна. Түүнчлэн “Манай компани Монгол Улсын Засгийн газрын дансанд таван тэрбум ам.доллараа шилжүүлчихнэ. Та бүхэн хоёр тэрбум ам.долларыг нь эдийн засгийнхаа хямралд зарцуул. Харин бид гурван тэрбум ам.долларыг нь эргүүлээд өндөр хүүтэй зээлмээр байна. Жилд 6-10 хувийн хүү төлнө. Зээлсэн мөнгөөрөө Тавантолгойгоос урд хил хүртэлх төмөр зам болон авто зам барина. Монгол Улсын дотоодын компанитай хамтарсан компани байгуулна. Дараа нь хамтарч сан байгуулаад олон улсын санхүүгийн зах зээлээс 30.0 тэрбум ам.долларын хөрөнгө босгоно. Ингээд Монгол Улсад аж үйлдвэрийн томоохон төсөл, хөтөлбөр болох “Шинэ Улаанбаатар” төсөл, Тавантолгойгоос урд хил хүртэлх төмөр зам, авто зам, гангийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэр, цэвэр, бохир усны хоолой зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой” гэх мэт олон зүйл амлаад байна.
Таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа дээрх компанийн талаар судлахаар Англид бүртгэлтэй. Хот төлөвлөлт, дэд бүтэц, өндөр технологи, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулах саналыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Мөн Хятад, Канад, Пакистан, АНУ зэрэг оронд хөрөнгө оруулан ажиллаж байгаа” гэхээс өөр мэдээлэл алга.
Гэхдээ нэг ийм зүйл болоод байна, цаагуур чинь. “TBF international” гэх групп гэнэт гарч ирээд “Танай Тавантолгойд чиньтаван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе. Бидэнд боломж олгооч” гээд найр тавиад эхлэнгүүт олон санаат оргож босно гэгчээр юм болоод байгаасурагтай. Улстөрчид энэ асуудалд байр сууриа илэрхийлж, “Монголын түүхэнд байгаагүй ашигтай, хөрөнгө оруулалт хийгдэх гэж байна. Монгол Улс эдийн засгийн хямралаас гараад зогсохгүй ард түмнийг ядуурлаас гаргаж, маш олон бүтээн байгуулалт хийж, улсаа хөгжүүлэх боломж бидэнд ирсэн байна” гэх мэтээр шивэр авир болж байгаа сурагтай. Энэ хэрээр иргэдийн дунд “Монголд маш их хэмжээний хөрөнгө мөнгөний ашиг тус өгөх компани хөрөнгө оруулалт хийх гэж байна. Тэр компанийг төр засгаас дэмжээд өгөх хэрэгтэй байна” гэх яриа ч гарчээ. Үүнээс болж Тавантолгойн хэлэлцээрийн асуудал удаашрах төлөвтэй болоод байгаа гэнэ. Засгийн газраас дахин хэлэлцэх шийд гарвал олон жил дуншсан Тавантолгойн асуудал дахиад гацаанд орохоор болоод байна. Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийе гэж байгаа нь нэг талаар их сайн. Харин нөгөө талаар төлөвлөсөн ажлыг урагш нь явуулдаггүй хор уршиг бий. Томоохон бүтээн байгуулалтын асуудал шийдэгдэх нь гэдэгтэй зэрэгцэн гэнэт хаа нэгтээгээс өрсөлдөгч хийгээд тухайн бүтээн байгуулалтад их хөрөнгө амлаж, “булаацалдсан” компани гараад ирдэг. Ард түмэнд сүүлд гарч ирсэн компанийн талаар “Монголд ашигтай юм байна” гэх ойлголтыг түлхүү өгөөд, шуугиулчихдаг. Ингээд хэнийг нь ч сонгож чадахгүй маргаан дагуулж, цаг хугацаа алдаж байтал сонгууль болчихдаг. Алийг нь ч сонгож чадалгүй, хийгдэх ёстой ажил ажил болж чадахгүй үлддэг. Ийм зүйл олон давтагдаж байна. Гэхдээ энэ удаад тийм зүйл битгий болоосой.
ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРЬЖ ЧАДААГҮЙ ЭМГЭНЭЛТ ТҮҮХ
Тавантолгойнхөрөнгө оруулагчдыг дахин эргэлзээнд оруулаад байгаа үйл явдлыг харахад 24 жилийн өмнөх Эгийн голын цахилгаан станцтай холбоотой асуудалтай төстэй санагдаж, тэр явдал дахин давтах вий гэх хар төрүүлээд байгаа юм. М.Энхсайханы үед Тавантолгойн асуудал яригдаж байна. Тэгвэл 1996-1997 онд буюу М.Энхсайханыг Ерөнхий сайд байх үед Эгийн голын усан цахилгаан станц дээр яг ийм үйл явдал болж байлаа. Малайзын Засгийн газраас Монголд усан цахилгаан станц барьж өгөхөөр болсон юм. Эгийн голд хөрөнгө оруулалт хийж, гурван жилийн дотор усан цахилгаан станц бариад, бүрэн ашиглалтад өгөхөөр тохиролцоод байв. ОХУ-аас цахилгаанаа өндөр үнээр худалдан авч, цахилгааны хомсдолд ороод байсан манай улсад Эгийн голд усан цахилгаан станц бариад өгөх нь хэрэгтэй байлаа. Малайзын тал 480 мегаваттын усан цахилгаан станц барихаар боллоо. Станцбарихад урьдчилсан тооцоогоор 350 сая орчим ам.доллар орно гэж зардал мөнгийг нь гаргаж байсан юмдаг. Тухайн үед Малайзууд манайханд ийм болзол тавив. Тэд “Гурван жилийн дотор 480 мегаваттын усан цахилгаан станц бариад өөрсдөө 18 жил ажиллуулаад, өртгөө нөхсөний дараа монголчуудад хүлээлгэж өгчихөөд явна”гэх болзол тавьж байлаа. Үүнийг нь тухайн үеийн Засгийн газар “За” гээд л хүлээж авч байсан. Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлын сүүлчийн тохироог УИХ-ын гишүүн Ц.Амаржаргал Бээжинд очиж малайзчуудтайхийж, санамж бичигт гарын үсэг зурчихаад ирэв. Малайзын Ерөнхий сайд Махатирыг Монголд айлчлуулах, хэлэлцээрт гарын үсэг зураад л бүх зүйлс шийдэгдэх гэж байсан юм. Яг энэ үед гэнэт л Чехийн “Техно-Арт” гэх компани гараад ирсэн. Чехийн компани “Бид Эгийн голын цахилгаан станцыг маш бага зардлаар монголчуудад барьж өгнө. Арван жил ажиллуулаад ашгаа олж авчихаад Монголын Засгийн газарт эргүүлээд өгнө” гээд л манайд ашигтай санал тавьсан. Үүнтэй холбоотойгоор зарим улстөрч Чехийн компанийн талаар сурталчилгаа их хийж байв. Үүнээс үүдэн АН-ын гишүүд “Элсний 13” гэх бүлгийг үүсгэж байсан гэдэг юм. Тухайн үед УИХ-ын гишүүд өөр хоорондоо “Чехийн Техно-Арт” компанийг сонгочих юм бол 20 мянган ам.доллар өгөх юм гэсэн” гэх яриа хүртэл гарч байсныг хэвлэлийн хуудсууд гэрчилнэ. М.Энхсайханы Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станц барих Малайзын талтай хийсэн гэрээгээ цуцалж, Чехийн “Техно-Арт” компанитай гэрээ байгуулсан. Бүр урьдчилгаа мөнгийг Засгийн газраас өгчихсөн байдаг гэнэ. Ингээд Эгийн голын усан цахилгаан станцыг Чех улсын “Техно-Арт” компаниар бариулахаар болтол байдал бишдээд эхэлсэн. Нөгөө “Техно-Арт” чинь хөрөнгө мөнгө байхгүй болоод огт ажил хийхгүй жил гаруйн хугацаа өнгөрсөн. Байдал бишдээд эхлэхээр нь Чехийн “Техно-Арт” компанийг судлуулахаар УИХ-ын гишүүн, Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороон даргаС.Зориг агсан захирамж гарган хэдэн гишүүний хамтЧехийг зорьсон. Тэгтэл нөгөө алдарт “Техно-арт” компани ньзуунмянган ам.долларын эргэлттэй барилга засварын жижиг компани байж таарсан юм.С.Зориг агсан Чех рүү явж ирээд удалгүй бусдын гарт амиа алдаж байсан билээ.Ингэж лгадаадуудын хөл гар оролцож, Эгийн голын усан цахилгаан станц барих ажил таг зогсож байлаа. Эгийн голын цахилгаан станц баригдахаар яригдаж байх үедодоогийнНоён ууланд Хүннүгийн үеийн олдвор маш олноор байгаа гэсэн асуудал гарч байсан юм.Ноён ууланд уул уурхайн компани оруулахгүй гэж эсэргүүцэж байсан шигаанай л Хүннүгийн үеийн булш байгаагэж олон хүн эсэргүүцэж байлаа.
Эгийн голын усан цахилгаан станц баригдалгүй өдий хүрч байна. Хэн хохирсон бэ. Тэр үеийн дарга сайд нар лав хохироогүй. Монголын дарга, сайд болон дээд баячууд ерөөсөө хохирдоггүй юм аа. Харин үүнийг дагаж шуурсан ард түмэн лхохирч үлддэг. Эгийнголын цахилгаан станцтай адил түүх дахин давтагдах гэж таван тэрбумам.долларынкомпани гараад ирсэн юм биш биз. Гэнэн монголчууд сүүлчийн үлгэрт итгэдэг гэсэн үг байдаг. Монголчуудыг хуурах гэсэн гадаадуудын арга заль мэхорж ирсэн юм биш байгаа. Эсвэл бүр энэ том ажлыг үргэлжлүүлэн царцаах бодлого гаднынхны хөл гар болсон гэгддэг хүмүүст байна уу. Хэрэв Эгийн голын цахилгаан станцын эмгэнэлт түүх давтагдах юм бол Таван толгой хөөрхий болох нь тодорхой. “Энержи ресурс” компани шалгарсан бол Хятадын төрийн өмчит “Чайна Шинхуа энержи”,Японы “Сумитомо” корпораци нэгдлийг болиодтаван тэрбум ам.доллар өгнө гээд байгаа “TBF international”группыг сонгоё гэсэн маргаан ширүүсээд байна. Дээрх компани хулхидвал бас л ард түмэн хохирно.Ард түмэн Таван толгой, Оюутолгойдихээхэн найдвар тавьж байгаа. Биднийг хоолтой болгох болов уу гэж харж суугаа шүү. Энэ бүхний эцэст монголчуудын цусанд шингэсэн увайгүй занхарагдаад байгаа юм. Би л хожихгүй бол өөр хэн ч хожих ёсгүй. Ард түмэнд үр ашиг өгөөжөө өгөх байсан ч би хожоогүй учраас бүтэх ёсгүй. Зөвхөн өөрөө болон өөрийн бүлэг фракцын хүмүүст л ашиг гарч байвал болох нь тэр гэсэн үзэл нэвт үнэртээд байгаа юм. Монголчуудын нэгнийгээ дээш нь гаргахыг үзэж чаддаггүй энэ зан аашны онцлогт гадаадынхан тоглолт хийдэг. Эцсийн дүндээ Монгол Улс ядуу чигээрээ үлддэг. Одоо бид ядуу байжтэсэхгүй. Гадаадынхны Монголыг хөгжүүлэхгүй байх гэсэн ийм танил технологийгдахин давтан хэрэглээд байгаа юмбиш биз дээ гэжулс төр судлаачид хардаж хэлж байна.
Э.ХҮРЭЛБААТАР