Categories
гадаад мэдээ

Саудын Арабын шинэ хаан тодорлоо

Саудын Арабын хаан Абдулла бин Абдул Азиз аль Суад баасан гаригт 91 насандаа хорвоогийн мөнх бусыгүзүүллээ. 2005 онд зургаа дахь хаанаар өргөмжлөгдсөн тэрбээр сүүлийн дөрвөн жил эрүүл мэндийн асуудалтай байсан юм. Тэрээр АНУ, Франц зэрэг оронд нэг бус удаа эмчлүүлж байв. Харин өнгөрсөн оны сүүлчээр уушгины өвчний улмаас нийслэлЭр-Риядийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг нас барсны дараа Саудын Арабын Дээд зөвлөл хуралдан дараагийн хаанаа тодрууллаа. Тус зөв­лөлийн 120 гишүүн санал нэгтэйгээр бурхан болоо­чийн дүү 79 настай Салман ибн-Абдул Азиз аль Суадад саналаа өгсөн байна. Сал­маны хувьд 2011 онд Батлан хамгаалахын сайд, 2012 оноос хойш өдгөөг хүртэл Ерөнхий сайдын орлогч сайдаар ажил­лаж байв. Ирэх долоо хоногийн сүүлчээр тэрээр хаан сэнтийд залрах юм. Ажиглагчид Саудын Араб шинэ хаантай болсон ч газрын тосны асуудалдонцын нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.

Газрын тосны экспорт­лолтоороо дэлхийд тэргүүлэгч тус улсын зургаа дахь хаан Абдулла 1924 онд мэндэлжээ. Түүний аав Абдул-Азиз аль-Сауд 16 эхнэртэй байсан гэдэг. Найм дахь эхнэр Фахдагаас нь төрсөн Абдулла нь хаан эцгийн 37 хөвгүүнийх нь нэг. Үндэсний гвардийн ахлагч командлагч байсан тэрээр 1982 онд угсаа залгамжлагч болж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *