Categories
мэдээ нийгэм

Гайхалтай үзэгдэл: Монголд гурван нар мандав

Энэ оны нэгдүгээр сарын 22-нд манай улсад маш ховор, ер бусын үзэгдэл болжээ. Манай улсын Дархан-Уул аймагт “Нарны титэм” хамгийн тод харагдсан байна. Энэхүү сонирхолтой байгалийн үзэгдэл нь цаг уурын хэт хүйтрэлээс шалтгаадаг ажээ. Ателон буюу “Нарны титэм” хэмээх эл үзэгдэл нь хүйтэн агаарт байгаа усны молекулууд хөлдөж талсжаад, түүнд нарны гэрэл ойхдоо солонгорон ийнхүү гайхамшигтай харагдуулдаг байна.

Улаанбаатар хот Толгойт хавьд энэ үзэгдэл тод харагдсан бололтой. Манай монголчууд нар чихлэх/чихтэй мэт болох/, нарны титэм гэх зэргээр нэрлэдэг байна.

Эл үзэгдэл 1996 оны намар Нийслэлд тохиожээ. Тэнгэрт долоон нар мандсан талаар тухайн үеийн “Ардын эрх” сонины “Хоёр нарны хооронд” буланд гарч байсан гэдэг. Одон орон судлаач “Байгалийн өвөрмөц үзэгдэл биш. Жирийн зүйл, зуны солонготой ойролцоо юм” хэмээн тайлбарласан байдаг аж.

Энэхүү үзэгдэлийг Өвөрмонголын өөртөө засах орны Чифэн хотын оршин суугчид хоёр цагийн туршид илүү тод харжээ. Мөн Хятадын хэд хэдэн хотын оршин суугчид энэхүү байгалийн ер бус үзэгдэлийн гэрч болсон байна. Гэрчүүдийн ярьснаар, гурван нарнаас хурц нарны туяа цацарч байжээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

Эх сурвалж: medee.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *