Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойн хүрээнд сумын иргэдийн хүсэлтээр “Адуучин” нэвтрүүлэг хийхээр болжээ. Энэхүү нэвтрүүлгийн зураг авалтын үеэр “Морьтон Монгол” парад болно. Жагсаалд оролцож буй иргэд үндэсний хувцасаараа гоёж, зураг авах “Арын ихэр” хэмэх газарт тухайн өдөр тээврийн аливаа хэрэгслийг явахыг түр хугацаагаар хориглосон байна.