Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нар хамтран Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийг “12” гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нэдүгээр сарын 22-25-ны хооронд толилуулах гэж байна. Үзэсгэлэнд утга зохиолын салбарын төлөөлөл болгож 17 зохиолч, яруу найрагчийн хөрөг зургийг буулгаж олноо танилцуулах гэж байна. “12” төсөл нь Монголын шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, уран зураг, хөгжим бүжиг гэх мэт аливаа улсын оюуны болон соёлын салбарыг авч явдаг эрдэмтэн мэргэд, зохиолчид, судлаачид, яруу найрагчид соёлын зүтгэлтнүүдийн хөрөг зургийг буулгаж ард түмэндээ дэлгэн үзүүлж, Монголынхоо ирээдүй хойч болсон үр хүүхдүүддээ таниулах зорилготой төсөл юм. Мөн эдгээр зохиолчдын хөрөг зургуудыг аймаг, орон нутгийн сургуулиудын утга зохиолын тэнхимд дурсгал болон үлдээх ажээ.